Хөвсгөл аймаг, Тариалан сум. Сэлэнгэ багийн "Намнангийн-Ар" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 170 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/ Тус аймгийн Мөрөн сумын харьяат 13 хүн /4 том хүн, 9 хүүхэд/ 07.15-ны өдрийн 15:00 цагийн орчим “Намнан” ууланд жимс түүж явсанаас бага насны 1 хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 16.41 цагт хүлээн авсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид сумын Мэргэжлийн ангийн алба хаагчидтай хамтран Э/4 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 17:21 цагаас зохион байгуулах явцад иргэн О нь “Захын булаг“ гэдэг газар зорчиж яваад тухайн хүүхдийг автозамын дэргэд байхад нь олж, ойролцоох малчныд хүргэж өгсөн тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас 18:15 цагт мэдээлсэн. Мэдээллийн дагуу малчин Б-ынд 18.34 цагт очиж, тухайн хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.