“Парис-2024” зуны 33 дугаар олимпын наадам энэ сарын 26-нд хөшгөө нээнэ. Ирэх сарын 11-нд өндөрлөх тус олимпын наадамд манай улс есөн төрөлд 32 тамирчнаа илгээх билээ. ээлтийн д оролцох аг тамирчдын хувцсыг “Michel & Amazonka” брэнд урласан. Дэлхийн үзэгчдийн хүртээл болох ёслолын хувцсыг төрийн их есөн хөлт цагаан туг, олимпын бамбар, Парисын олимп, нар, сарны дүрслэл, гоо марал зэрэг үндэсний болон олимпын бэлгэдэл болсон үнэ цэн бүхий дүрслэх хэрэглүүрийг алтан утсаар хатгаж урласнаараа онцлог гэнэ. Монголын баг тамирчдын хувцасны үйлдвэрлэгч болон загварыг сонгон шалгаруулахаар 18-60 насны 9 222 иргэн, үндэсний шигшээ багийн 303 хүний дунд санал асуулга явуулж, 17 брэндийг нэрлэжээ. Үүний хүрээнд МҮОХ-ны хамгийн өндөр санал авсан 10 байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагаа өрнүүлснээр дээрх брэнд баг тамирчдын ёслолын, “Mizuno” спортын хувцсыг урлахаар шийдвэрлэсэн юм.