Ческий Штернберг хотноо 2024 оны долдугаар сарын 6-ны өдөр “Миний Монгол Наадам” болно. Тус наадмыг ЭСЯ-ны ивээл дор Үндэсний бөхийн “Ширмэл зодогтон” ТББ, Монголын Шагайн харвааны холбооны Чех улс дахь салбар, "Ивээлт" морин хуурын сургалтын төв, “M Tunes” хамтлаг, “Foxconn” үйлдвэр, Монголын Шагайн нумт харвааны холбооны Чех улс дахь салбар, Чех дэх Монголчуудын эерэг мэдээллийн сүлжээ Sluničko na výletě хуудас, МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгийн Чех дэх сурвалжлагч Ш.Номинзул “Гэрэлт Ирээдүй” сургалт, хөгжлийн төв, “Гэр кэмп” амралт, жуулчны бааз, “UB” ресторан зэрэг байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулахаар бэлтгэж байна.
Наадмын үеэр идээ ундаа худалдаалахаас гадна Үндэсний бөхийн барилдаан, Шагайн харваа, Нээлт, хаалтын урлаг соёлын үйл ажиллагаа, Бараа, бүтээгдэхүүн борлуулах, асар, майхан барих - “Гэр кэмп” бааз зэрэг ажиллах юм.
Эх сурвалж: Прага дахь ЭСЯ