Говь-Алтай аймаг дахь “Сутайн бор” клубийнхний урилгаар БНСУ-ын Сөүл хотын cпорт авиралтын төвийн ерөнхийлөгч Чо Кю Бок, “Attack сamp general trading” компанийн гүйцэтгэх захирал Ким Нак Cо нар Улаанбаатарт хүрэлцэн иржээ. Тэднийг тус клубийн Удирдах зөвлөл, дасгалжуулагч, тамирчид угтан авснаар Олон улсын уулчдын холбооны Залуучуудын комиссын төлөөлөлтэй уулзав. Тэд уулзалтын дараа дээрх аймгийн Тонхил сумыг зорьж, манай мөсөнд авиралт, спорт авиралтын тамирчид зуны бэлтгэлээ хэрхэн хийж байгаатай танилцлаа.