Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг ойн медалиар шагнаж урамшууллаа.
Ахмад сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Данзан, Н.Дариймаа, ахмад сэтгүүлч Д.Өлзийсайхан, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Цагаанбаатар, “Premier Sports Network” телевизийн сэтгүүлч Б.Төмөр, И.Отгонбаатар, спортын сэтгүүлч Р.Манлай, “NTV” телевизийн сэтгүүлч М.Оюунбаатар, “Ub.life” сайтын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ, “Өнөөдөр” сонины сэтгүүлч Э.Харцага, “Монцамэ” агентлагийн сэтгүүлч Б.Мөнхзул, “MGL Sport” сайтын эрхлэгч Ж.Цэцэгмаа, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн Ц.Галбадрах, Б.Тамир нарт Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медаль гардууллаа.
Арга хэмжээний үеэр О.Баттулга дарга хэлсэн үгэндээ “Монголын спортын олон амжилт, баг тамирчдынхаа тив, дэлхий, олимпын наадамд үзүүлсэн ялалт, хожил бүрийг үнэн, зөв, шуурхай ард түмэндээ түгээж ирсэн үйлс бүхэнд тань талархаж байна. Спортын түүхэн эх сурвалжийг бүтээж, спорт сонирхогчдынхоо сонорыг мялааж, мэлмийг баясгаж яваа Та бүхэндээ Монголын спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн мэндийг дэвшүүлж, үг нь мэргэн, үзэг нь хурц байхыг ерөөе” гэв.