Ардчилсан намын гишүүд сонгуулийн хууль зөрчиж оюутнуудад мөнгө тараасан гэх ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах 100.000 хүний гарын үсэг цуглуулжээ. Гарын үсэг цуглуулах үйл ажиллагааг улс орон даяар тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 5 хүртэл зохион байгуулав. Дээрх шаардах бичгийг СЕХ-нд хүргүүлж, шаардлагыг нь хүлээж авахыг хүслээ.
Тус намын гишүүд “Монгол төрийн сонгууль хуулийн дагуу шударга байх учиртай. Гэтэл нэр бүхий хүмүүс мөнгө тарааж, сонгуулийн санал худалдан авдаг. Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд 48 цаг үлдсэн энэ үед Ч.Хүрэлбаатарыг нэр дэвшихийг эсэргүүцэж байна. Мянга, мянган хүмүүст 100 мянган төгрөг тараадаг сайдтай залуу нэр дэвшигчид өрсөлдөхөд хүрлээ. Энэ шударга сонгууль мөн үү. Дээрх 100 мянган төгрөг тараасан асуудлыг зарим оюутнууд илчилж, цагдаад мэдүүлэг өгч байна. Шинэ, залуу нэр дэвшигч нарт шударгаар өрсөлдөх боломж олгохийг шаардаж байна” хэмээн үзэл бодлоо илэрхийллээ.