ХБНГУ-ын Мюнхен хотод болж буй буудлага спортын “Дэлхийн цом”-ын тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийнхан онч сорьж буй. Манай улсаас дасгалжуулагч Ж.Ганхуягийн удирдлагад урт бууны төрөлд ОУХМ Н.Баяраа, Б.Эрхэмбаяр, О.Есүгэн, Г.Нандинзаяа, гарбууныхад Э.Даваахүү, Э.Бадамгарав нар өрсөлдөнө. Эрэгтэйчүүдээс Б.Эрхэмбаяр 28, Н.Баяраа 37 дугаар байр эзэлж, эмэгтэйчүүдээс хийн урт бууны 10 метрийн дасгалд О.Есүгэн 24, Г.Нандинзаяа 71 дүгээр байрт орсон байна. Хийн гар бууны 10 метрийн шигшээ тэмцээн өнөөдөр эхэлнэ. Эл тэмцээнд дэлхийн шилдгүүд цугларан, дээд амжилт эвддэгээрээ тус хотын тийр алдартай.
Эл спорттой холбоотой өөр мэдээ дуулгахад, ганцаарчилсан болон багийн төрөлд зохион байгуулсан дотоодын зуны аварга шалгаруулах тэмцээнд Н.Баярдорж 247.8 оноогоор түрүүллээ. Түүнтэй аваргын төлөө өрсөлдсөн Б.Алтаншагай (245.7) удаалж, Ж.Болдбаатар (225.2) хүрэл медаль зүүв.