“Тогорууны баяр 2024” арга хэмжээг Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт орших Цагаан нуурын хөвөөнд энэ бямба гарагт зохион байгуулна. 11 дэх удаагийн эл арга хэмжээ нь Монголд болон дэлхийд ховордож буй цэн тогоруу болон ус намгархаг газрын хамгааллыг нутгийн иргэдтэй хамтран сайжруулах, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой. Мөн орон нутаг руу чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго тавьжээ. Монгол оронд долоон зүйлийн тогоруу нутагладаг. Үүнээс зургаан төрлийн тогоруу нь Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт зусаж, намарждаг байна.
Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-ны устаж буй ангилалд олон улсын хэмжээнд цагаан тогоруу багтжээ. Түүнчлэн эмзэг ангилалд цэн, хар, алаг тогоруу орсон байна. Ховордож буй ангилалд хар хүзүүт тогоруу, анхааралд өртөөгүй ангилалд хархираа, орог, өвөгт зэрэг зүйлийн тогоруу багтсан юм.
Бэлтгэсэн: У.Цэцэгсүрэн