Татварын хугацаагаа хэтрүүлсэн, өртэй гэх шалтгаанаар АН-аас Ж.Баясгаланг СЕХ нэр дэвшүүлэхээс татгалзжээ. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон АН-ын жагсаалтын долдугаар бичигдсэн байв.
Тэгвэл энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооноос тодруулахад "Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу 2024 оны зургадугаар сарын 2-ны өдрийн дотор бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгаж, дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх боломжтой" гэв. Өөрөөр хэлбэл, зургадугаар сарын 02-ноос өмнө татварын өрөө төлөөд, дутуу материалаа бүрдүүлээд дахин хандах боломжтой гэсэн үг аж.