УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 23 нас, хоёр эвсэл Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдээ бүртгүүлсэн. Тэгвэл СЕХ хянаж үзээд авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн, ялтай хугацаа дуусаагүй, татварын өртэй зарим иргэнийг бүртгэхээс татгалзжээ.
Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах нийт арван үндэслэлийг Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд маш тодорхой хуульчилсан. Тухайлбал, хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй, нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй, өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн, нэр дэвшигчийн баримт бичиг дутуу бол тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана, мөн нийт нэр дэвшигчид тавигдах хүйсийн шаардлагыг хангаагүй бол тухайн нам, эвслийн нийт нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалздаг.
Иймд эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон, татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй зэрэг үндэслэлээр 150 гаруй иргэдийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны тогтоол гарах гэнэ.
Дээрх татгалзсан иргэдийн дотор авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон шалтгаанаар Үндэсний эвсэлээс Н.Номтойбаяр, АН-аас Б.Хурц, С.Баярцогт, ялтай байдал нь дуусаагүй шалтгаанаар Монголын хүний төлөө намын Х.Бат-Ялалт, татварын хугацаа хэтэрсэн өртэй гэх шалтгаанаар АН-аас Ж.Баясгалан нар багтсан байна.