Монголын уулчдын үндэсний холбооноос мөсөнд авиралтын тамирчдын энэ онд оролцсон гадаад, дотоодын тэмцээнд эзэлсэн байр, оноогоор улсын болон олон улсын чансааг нь гаргажээ. Эрэгтэйчүүдээс насанд хүрэгчдийн ангилалд “Сутайн бор” клубийн тамирчин, Азийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Н.Хэрлэн хурдны төрөлд амжилтынхаа чансаагаар 800 оноотой улсдаа тэргүүлж, олон улсад II байрт жагсжээ. Тэгвэл “Дэлхийн цом”-ын алт, мөнгөн медальт Ч.Мандахбаяр 639 оноотойгоор дотоодын жагсаалтын хоёрт бичигдэж, дэлхийн чансааг тэргүүлж байна. Эмэгтэйчүүдээс Н.Сэлэнгэ 904 оноогоор аль алинд тэргүүн байрт эрэмбэлэгдлээ. Түүнтэй аваргын төлөө өрсөлддөг тамирчдаас Ц.Анар 739 оноогоор дотооддоо удаалж, олон улсад III байрт бичигдэв.