Монголын авто спорт, мото сонирхогчдын хамгийн том наадам “Power Expo Festival 2024” 12 дахь жилдээ, Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай Олон Улсын Худалдаа Логистикийн төвд тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд болж байна. Наадмын хүрээнд дрифт, мото сонирхогчдийн болон мэргэжлийн олон улсын тамирчдын тэмцээн, шоу, сэтгэл догдлуулсан экстрим үзүүлбэрүүд, ховор содон автомашинуудын үзэсгэлэн, цахилгаан хөдөлгүүр, хотын болон замын хөдөлгөөний соёлын тухай салбарын хэлэлцүүлэг, форум зэргийг зохион буй. Үүнээс гадна олон олон энтертайнмэнт хөтөлбөрүүд, худалдаа, үйлчилгээг нэгтгэсэн бүх насныхан оролцдог “Power Expo Festival”-д улсын мэргэжлийн тамирчдаас гадна БНХАУ болон Япон Улсын мэргэжлийн автоспортын тамирчид инженер, техник, механикийн багтайгаа, бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.
Монгол, Япон, БНХАУ-ын дрифтийн тамирчдын тэмцээн болон олон төрөлт сонирхолтой үйл ажиллагаатайгаар үргэлжлэх, авто спорт сонирхогч хэн бүхний хүсэн хүлээдэг вестивал билээ. Авто спортын олон талт үзүүлбэрүүд, гал гаргасан өрсөлдөөнүүдээс гадна энтертайнмент ертөнцийн шинэлэг шийдэл бүхий “VIP Member club lounge”, “EV Forum”, “Street Сulture Forum”, “Street dance zone”, “Friday - EDM party”, “Saturday - Halftime show, Fireworks show”, “Sunday - Laser camp; Light, Fireworks” хаалтын шоу, тоглолт гэх мэт сонирхолтой хөтөлбөрүүдтэй аж.