Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Ингэснээр өнгөрөгч долдугаар сараас хойш бодлогын хүү 5.25-5.5 хувийн хооронд хэвээр хадгалагдаж байна. Инфляц хэдэн сарын турш өсөж, хөдөлмөрийн болон хэрэглээний зардал нэмэгдсэн нь Холбооны нөөцийн банк ийнхүү бодлогын хүүг бууруулах төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулахад нөлөөлжээ. Мөн хөрөнгө оруулагчдын хувьд бодлогын хүүг зургаан удаа бууруулна гэсэн хүлээлттэй байсан ч нэг удаа бууруулах болов уу гэсэн хүлээлт давамгайлах болов. Түүнчлэн Холбооны нөөцийн банкнаас бодлогын хүүг өсгөх магадлал бага гэдгээ ч илэрхийллээ. Энэхүү мэдээллийн дараа Засгийн газрын бондын өгөөж буурч, хувьцаануудын ханш богино хугацаанд өсөв.