БНХАУ-ын Төв банк бодлогын хүүгээ хэсэгтээ хэвээр хадгалах хүлээлт шинжээчдийн дунд байна. Мөн Засгийн газрын бондын арилжаагаа зогсоосон нь удаан үргэлжлэхгүй гэж таамаглаж буй.
Учир нь энэ долоо хоногт БНХАУ-ын Төв банк бодлогын хүүгийн шийдвэр гаргах юм. Ингэхдээ бодлогын хүүг 2.5 хувьд хэвээр хадгалах магадлалыг “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолов.
Өнгөрсөн баасан гарагийн байдлаар БНХАУ-ын банк хооронд долоо хоногийн хугацаатай зээлийн хүү 1.83 хувьтай байв. Энэ нь гуравдугаар сарын 27-ны оргил үзүүлэлт болох 2.01 хувиас буурсан дүн юм.
Эх сурвалж: Блүүмберг