Хуучин хувцас задалж, дахин загварчлах уралдааныг “Тоirog” дэлгүүрийнхэн болон “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийнхөн хамтран зохион байгуулж байна. Оролцогчдыг бүртгэх хугацаа нь энэ сарын 12-нд дуусжээ. Харин одоо бүтээлүүдээс нь дараагийн шатанд өрсөлдөх загварыг шалгаруулж байгаа аж. Тухайн бүтээлийн багадаа 80 хувийг нь хуучин эд зүйлээр хийх, гүйцэтгэл чанартай, хэрэглэх боломжтой байх, өнгө, материалуудыг хоршуулан, бүтээлчээр хандах зэрэг шаардлагыг оролцогчдод тавьжээ. Мөн гэр ахуйдаа хэрэглэх боломжтой чимэглэлийг хуучин эд зүйлээр хийн өрсөлдөх ч боломжтой гэнэ. Нэгдүгээр шатанд шалгарсан оролцогчдын бүтээлүүдэд мэргэжлийн загвар зохион бүтээгчид заавар зөвлөгөө өгч, сайжруулахад нь туслах нь. Уралдааны шилдгийг ирэх зургаадугаар сарын 1-нд зарлана. Ингэхдээ загварын шоуг “Ид шидийн орон-2” төвд хийхээр төлөвлөжээ. Амжилттай оролцвол “Тойрог”-т загвар зохион бүтээгчээр ажиллах боломж нээгдэх юм байна.
Бэлтгэсэн А.Тэлмэн