2024 оны эхний улиралд Монголын Хөрөнгийн биржээр 188 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс өнгөрөгч гуравдугаар сард 90.7 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдсэн нь өмнөх сараас 243 хувиар өссөн дүн боллоо. Үнийн дүнгийн 97 хувийг хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа бүрдүүлжээ. Тайлант хугацаанд “Топ-20” индекс 1.8 хувиар өсөж, 44 мянга 351 нэгжид хүрчээ. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдвал зах зээлийн идэвхжилийг эрчимжүүлэхэд томоохон нөлөө үзүүлэх гэсэн хүлээлт байна.