Тайванд орон нутгийн цагаар өглөөний 07 цаг 58 минутын орчимд хүчтэй газар хөдөлж, хөрсний нуралт үүсч, байшин барилгууд нуржээ. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт Тайванийн Хуалиен хотоос өмнө зүгт 18 километрийн зайд байжээ.
25 жилийн дараа анх удаа ийм хүчтэй газар хөдлөлт болж байгаа бөгөөд Япон, Филиппинд чичирхийлэл хүчтэй мэдрэгджээ. Үүний улмаас Японд цунами үүсч болзошгүй нөхцөд байдал үүсээд байгаа талаар NHK агентлаг мэдээлэв. Иймд орон нутгийн зарим нислэгүүдийг түр хугацаагаар зогсоогоод байгаа юм.
Филиппинд ч мөн цунами үүсч болзошгүй хэмээн анхааруулгын дуут дохиог дуугаргасан ч 11 цагийн алдад унтраажээ. Тодруулбал, далайн түвшний хяналтын станцууд бэлэн байгаа мэдээлэлд үндэслэн далайн түвшний дорвитой өөрчлөлт бүртгэгдээгүй тул унтраажээ.