Анимед дуртай залуусын хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг Монгол, Японы поп соёлын өдөрлөг энэ сарын 14-нд болно. Уг өдөрлөгөөр аниме дүр бүтээх косплэй тэмцээн болох аж. Түүнчлэн аниме дууны уралдааныг ч зохион байгуулах юм байна. Японы гоо сайхны бүтээгдэхүүний болон аниме дэлгүүрийг ч түр ажиллуулахаар бэлдсэн гэнэ. Эдгээрээс гадна Японд суралцах, хэлийг нь эзэмшихээр шамдаж буй хүмүүст мэдээлэл өгөх хөтөлбөрийг ч багтаажээ. “Anime night”, дижей хөгжмийн тоглолтоор өдөрлөг өндөрлөх нь. Косплэй тэмцээний ялагчийг нондин жил Япон Улсад долоо хоног аялах эрхээр шагнаж байсан. Тэгвэл энэ удаа “World cosplay summit” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийн эздийг тодруулах аж. Өдөрлөгийг сонирхох бол “Түмэн молл” худалдааны төвд байрлах “Golden sun” танхимыг зориорой.
Бэлтгэсэн А.Үүл