ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч дэслэгч генерал Игорь Конашенков “Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин нэг өдрийн дотор Украины 176 нисгэгчгүй нисэх аппарат (ННА)-ыг устгаж байна” хэмээн мэдэгдлээ. Украины нисгэгчгүй нисэх аппарат (ННА) Ленинград мужийн “Кинеф, Рязань хот, Нижний Новгород мужийн “Лукойл” зэрэг газрын тос боловсруулах үйлдвэр, Орел мужийн түлш, эрчим хүчний цогцолборын байгууламж, Курск дахь газрын тосны агуулах, Череповец дахь “Северсталь” үйлдвэрийн байгууламж, Курск мужийн Железногорск дүүргийн Уулын баяжуулах үйлдвэрийн шатах тослох материалын агуулах, Воронежийн ойролцоох газрын тосны агуулах, Белгород мужийн дэд бүтцийн байгууламж, Губкины газрын тосны бааз, Курск мужийн Крупец тосгоны шатахуун түгээх станц руу өнгөрсөн гуравдугаар сард довтолсон байна.
Оросын АДХ хүчин гуравдугаар сард Ростов муж-41, Крым-38, Белгород -18, Брянск, Воронеж, Курск, Ленинград, Рязань мужийн дээгүүр 58 нисгэгчгүй нисэх аппарат (ННА) тус тус явсныг устгажээ. Украины нисгэгчгүй нисэх аппарат (ННА)-ны довтолгооны хариу арга хэмжээ болгож Оросын арми гуравдугаар сарын 29-ний Баасан гарагт шилжих шөнө 60 нэгж Шахед загварын довтолгооны ННА, 3 нэгж Кинжал пуужин, 2 нэгж Искандер-М баллистик пуужин, 9 нэгж X-59 удирдлагатай пуужин, 4 нэгж Искандер-К далавчит пуужин, 21 нэгж Х-101/Х-555 далавчит пуужин зэрэг нийт 99 агаарын довтолгооны хэрэгслээр Украины дэд бүтцэд цохилт өгснөөс олонхийг нь Украины АДХ хүчин амдан устгажээ.
Эх сурвалж: Стратеги судалгааны хүрээлэн