-28 хүртэлх насны залууст зориулсан карт-
Залууст зориулсан К карт шинэчлэгдэж, илүү олон боломжийг санал болгож эхэлснийг дуулгахад таатай байна. К карттай болсноор банк доторх гүйлгээний шимтгэл, данс хөтөлсний хураамж зэргээс бүрэн чөлөөлөгдөхөөс гадна гишүүнчлэлтэй, буцаан олголттой маш олон лояалти урамшууллууд таныг хүлээж байна. Бас нэгэн гайхалтай мэдээ гэвэл К картыг 18-22 насныхан авах эрхтэй байсан бол насны дээд хязгаарыг нэмж, 28 хүртэлх насны залуус захиалан авах боломж бүрдлээ. Үүнээс гадна ХААН Банк, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-тай хамтран, их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнуудад К картаа уншуулан нийтийн тээврийн хэрэгслээр зорчих боломжийг олгож байна. Оюутан залуус та бүхэн картаа ашиглан сард 44 удаа автобусанд үнэ төлбөргүй зорчих эрхтэй боллоо.
Давуу талууд
- Нийтийн тээвэр болон картын төлбөр тооцоонд хосолмол байдлаар ашиглах боломжтой,
- Бакалаврын оюутан сард 44 удаа үнэ төлбөргүй зорчино;
- Банк дотор гүйлгээ хийхэд шимтгэлгүй;
- Данс хөтөлсний хураамжгүй;
- Сар бүр байнгын болон богино хугацааны хөнгөлөлт, урамшуулалтай;
- Олон улсад ашиглах боломжтой.
Түүнчлэн та К картаа ашиглан 2024 оны 4-р сарын 25-ны өдөр хүртэл дараах байгууллагуудаас худалдан авалт хийгээд үнийн дүнгийн 20%-ийг буцаан авах боломжтой. Нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 100,000 хүртэлх төгрөг байна.
- KFC
- Dr.Martens
- Urgoo cinema
- Apple.com
- Taobao.com
- GS25 /Friday/
К картын харилцагч болсон залуус “Vans Mongolia”-гаас 2024 оны 5-р сарын 31-ний өдрийг хүртэл эхний худалдан авалтын үнийн дүнгээс 40%-ийн хөнгөлөлт авах боломжтой.
Хэрхэн шинэчлэгдсэн К карттай болох вэ?
- Өмнө нь К карт авсан харилцагчид хуучин картаараа нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжгүй бөгөөд дээрх боломжуудыг авахын тулд картаа шинэчлэх шаардлагатай. Үүний тулд Khan Bank аппликэйшний Карт - Нөхөн авах цэсээр дамжуулан шинэчлэгдсэн К картаа захиалаад, хүссэн газартаа үнэ төлбөргүй хүргүүлэн аваарай.
- Шинээр К картын харилцагч болохыг хүсвэл өөрт ойр байрлах салбарт хандан данс нээлгээд, карт захиалах боломжтой.
К карт хэрхэн захиалах болон нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих тохиргоо хийхтэй холбоотой зааварчилгаатай ЭНД, дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк