Сөүл хотын иргэд Хурдны галт тэрэг GTX-А-д суун зорчиж эхэллээ. Автобусаар нэг цаг гаруй явдаг байсан Сусео-Донтаны замыг энэхүү GTX хурдны галт тэргэнд сууснаар ердөө 20 минутын дотор очих аж. БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны мэдээлснээр өнгөрөгч гуравдугаар сарын 30 буюу нээлтийн эхний өдөр уг галт тэргээр Сусео-Дунтан хооронд зорчигчдын нийт тоо 18 949-д хүрсэн байна. Уг галт тэрэгний хурд нь метроны хурдаас 2-3 дахин хурдан, ашиглалтын хамгийн дээд хурд нь цагт 180 км аж.
Өглөө 06:30-09:00 болон үдээс хойш 16.30-19:00 буюу ажилд явах, тарах цагуудийн хооронд 17 минут тутамд, бусад үед 20 минут тутамд явах хуваарьтай. Үнийн хувьд Сусео-Донтан 4450 вон, Сусео-Соннам 3450 вон, Соннам-Донтан 3950 вон аж. GTX-A нь одоогоор зөвхөн Сусео, Соннам, Донтан гэх мэтроны буудалд зогсох бөгөөд Гусонг чиглэл ирэх зургадугаар сарын сүүлчээр нээгдэнэ. Энэ оны эцэс гэхэд Үнжон-Сөүл хоорондын галт тэрэг, 2026 оны эцэс гэхэд Сөүл ёг-Сусео хоорондын галт тэргийг тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Hey News