Японд стрептококкийн хордлогын шокын хам шинж (STSS) халдварт өвчин хурдацтай тархаж байгаа талаар The Japan Times мэдээлэв
Уг өвчин ихэвчлэн А бүлгийн стрептококк гэж нэрлэгддэг нянгаар үүсгэгддэг бөгөөд халдвар тархахаас сэргийлэхийн тулд гараа угааж, шархыг сайтар цэвэрлэхийг эмч нар уриалж байна.
Японы Үндэсний эрүүл мэндийн албаны мэдээлснээо 2023 онд тус улсад STSS-ийн 941 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бол 2024 оны эхний хоёр сард Японы 47 мужийн хоёроос бусад бүх мужид халдвар гарч 378 тохиолдол бүртгэгдээд байна.
STSS нь хоолой өвдөж эхэлдэг бөгөөд голчлон хүүхдэд халдварладаг гэнэ.
Гэсэн хэдий ч нян маш халдвартай бөгөөд 30-аас дээш насныхан нилээд хүндээр өвчилж, нас барах эрсдэлтэй юм.
Японы Асахи Шимбум сонинд мэдээлснээр 2023 оны 7-р сараас 12-р сарын хооронд STSS-ээр оношлогдсон 50-аас доош насны 65 хүний 21 нь нас баржээ.
Өвчин хүндэрсэн тохиолдолд STSS нь булчинг бүрхсэн холбогч эдийн үхжилд хүргэдэг аюултай юм байна.