Кремлийн "Readovka" хэвлэл Брянск мужийн ойролцоох ойд нэг хүнийг саатуулж буй бичлэгийг нийтэлжээ. Уг хэвлэлд бичсэнээр тухайн хүн Москвагийн “Crocus City Hall” концертын их танхимд халдлага үйлдсэн террористуудын нэг байсан бөгөөд "ой руу зугтахыг" оролдсон байна .
Бичлэгээс үзсвэл тусгай албаны хувцастай хэд хэдэн хүнээр тойруулан явж буй түүний баруун чихний хэсэг нүүр, ам нь бүхэлдээ цусанд будагджээ .
Ердөө 2 цагийн дараа Оросын GRAY ZONE суваг дээрх бичлэг дээр гарсан террористын чихийг нь огтолж буй бичлэг нийтлэв.
Бичлэгт тусгай албаны дүрэмт хувцастай нэгэн тус террористыг баривчилсныхаа дараа чихийг нь огтолж, “үүнийгээ гудар" гэж хүч хэрэглэж буйг харуулсан байна.
Дүрэмт хувцастай хүн “. . . . . .Идэхгүй бол эрхтнийг чинь таслаад идүүлнэ шүү” хэмээн сүрдүүлэхэд баривчлагдсан хүний амнаас чих унаснаар бичлэг тасарна.
Москваагийн халдлагын хариуцлагыг “Исламын улс” алан хядах бүлэглэл хүлээгээд байгаа.
Алан хядагчдын үйл ажиллагааг хянадаг шинжээчид халдлага үүлдсэн этгээдүүдийн зураг, “Исламын улсад” үнэнч байхаа тангараглаж буй бичлэгийг нийтэлжээ.
Эл зурган дээрх алан хядагчдын дүр төрх, хувцас нь Брянскийн ойд тусгай албаныханд саатуулагдсан хүмүүсийн хувцастай таарч байгааг харуулсан байна.
Ямар ч байсан хожим албан ёсны РИА Новости агентлагын нийтэлсэн мөрдөн байцаалтын үеийн бичлэг дээр Ражаб Ализаде, 30 настай тажик хүн хэмээн өөрийгөө танилцуулж буй алан хядагчийн толгой, чих нь битүү боолттой байв.
Гуравдугаар сарын 22-ны орой Москвагийн ойролцоох Красногорск хотын "Crocus City Hall” концертын танхимд "Picnic" хамтлагийн тоглолт эхлэхийн өмнө дөрвөн этгээд пулемётоор үзэгчид руу гал нээсэн юм.
ОХУ-ын Мөрдөн байцаах хороо халдлагын улмаас 133 хүн нас барсан гэж албан ёсоор мэдээлээд байна.