АНУ, Япон хамтран сансарт цөмийн зэвсэг хэрэглэх, хөгжүүлэхгүй байхыг бүх улсад уриалсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол гаргахаар санаачилж буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр АНУ-ын төлөөлөгч Линда Томас Грийнфийлд “Дэлхийн тойрог замд цөмийн зэвсгийг ямар нэг байдлаар байрлуулах нь урьд өмнө байгаагүй, аюултай, хүлээн зөвшөөрч болохгүй зүйл” гэж мэдээлэв. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Москвагийн хувьд сансарт цөмийн зэвсэг байрлуулах санаагүй, зөвхөн АНУ-тай адил байдлаар сансрын чадавхаа хөгжүүлж буй” гэжээ.
Сансрын орон зайн энэхүү гэрээнд АНУ, ОХУ-ыг оролцуулан дэлхийн 114 улс нэгдэж, “цөмийн болон бусад аливаа төрлийн үй олноор хөнөөх зэвсгийг” тойрог замд оруулах, “бусад ямар нэг байдлаар сансарт зэвсэг” байрлуулахыг хориглосон байдаг.
Эх сурвалж: Стратеги судалгааны хүрээлэн