ОХУ-ын ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд энэ жил гурван өдөр буюу гуравдугаар сарын 15-17-нд боллоо. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөн. Тодруулбал, ЛДПР намын дарга Леонид Слуцкий, Төрийн Думын дэд дарга, “Шинэ ард түмэн” намын гишүүн Владислав Даванков, Төрийн Думын депутат (Коммунист намын фракц) Николай Харитонов, тус улсын одоогийн Ерөнхийлөгч, бие даан нэр дэвшсэн Владимир Путин нар өрсөлджээ. Сонгууль өгсөн иргэдийн 87.32 хувийн саналаар Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон тухай Оросын сонгуулийн төв хорооноос мэдээллээ. Төрийн Думын депутат Николай Харитонов 4.32, “Шинэ ард түмэн” намын гишүүн Владислав Даванков 3.79, Төрийн Думын дэд дарга Леонид Слуцкий 3.19 хувийн санал авчээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг тус улсад анх удаа цахимаар санал өгөх хэлбэрээр зохион байгуулж, санал асуулгыг 29 бүс нутагт явуулжээ. Харин гадаадын өөр улс оронд амьдарч буй орос иргэд сонгуулийн төвд саналаа биечлэн өгсөн. Тодруулбал, Монгол Улсад ажиллаж, амьдардаг болон түр оршин суудаг ОХУ-ын 2000 орчим иргэн бий. Тус иргэдээс сонгуулийн санал хураалтыг биечлэн авах хоёр төв ажиллажээ.