Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны хоёрдугаар сарын эцэст өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар буурчээ. Mөнгөний нийлүүлэлт урьдчилсан гүйцэтгэлээр 37.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.3 (24.2%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 4.6 (35.8%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.0 (52.6%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөллөө. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 1.2 их наядтөгрөг болж, өмнөх сараас 17.0 (1.4%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 57.5 (4.6%) тэрбум төгрөгөөр буурчээ.
Харин гадаад цэвэр актив 9.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 63.2 (0.7%) тэрбумтөгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 5.5 (2.5 дахин)их наяд төгрөгөөр өссөн байна. Дотоод цэвэр актив 28.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 56.4 (0.2%) тэрбумтөгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.8 (6.9%) их наядтөгрөгөөр өссөн байна.
Эх сурвалж: ҮСХ