Мөсний загасчлалын ДАШТ Архангай аймгийн Өгийнуур сумд энэ сарын 9-10-нд болно. 10 улсын 111 тамирчин өрсөлдөх 20 дахь удаагийн эл тэмцээний үйл ажиллагаанд оролцохоор Олон улсын цэнгэг усны спорт загасчлалын холбооны ерөнхийлөгч Маттеоли Клаудио Юго, ерөнхий нарийн бичгийн дарга Дюранте Барбара нар манай улсад хүрэлцэн ирэв. Тэд Улаанбаатарт хөл тавьсан даруйдаа Өвөрхангай аймгийн Хархорин сумыг зорьсон байна. Олон улсад далайн болон цэнгэг усны спорт загасчлал гэсэн хоёр төрөл хөгжсөн. Монголд зохион байгуулах тэмцээн нь цэнгэг усны загасчлалын төрөл юм.