Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар өсжээ. Иргэдэд хэрэглээний зээл түлхүү олгогдсон бол уул уурхайн салбараас бусад салбарт бизнесийн зээл өсөлттэй, чанаргүй зээл буурч байна. Инфляцын түвшин тогтворжиж, төгрөгийн ханш чангарч буйн улмаас төгрөгийн хадгаламжийн өгөөж, валютын хадгаламжийн өгөөжийг давлаа.
Мөн уул уурхай, тээврийн салбарын сэргэлт нь эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлж, эдийн засаг 6.9 хувиар өсөхөд чухал нөлөө үзүүлжээ. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан ХАА-н салбар уналттай, бусад салбаруудын өсөлт харьцангуй сул байлаа.Төлбөрийн тэнцэл ашигтай байгаа нь валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн худалдан авах чадварыг сайжруулжээ. Төсвийн үндсэн тэнцэл ашигтай гарч төсөвт ирэх дарамтыг бууруулж байна.
2023 онд арилжааны банкуудын иргэдэд олгосон зээлийн хэмжээ өсжээ. Үүнд Уул уурхайн салбараас бусад салбарын зээл олголт нэмэгдсэн нь нөлөөлсөн. Мөн банкуудын эх үүсвэр өсөлттэй байна. Системийн нөлөө бүхий банкууд хувьцаа гаргаснаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2 дахин нэмэгдлээ.