Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллага Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны “Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад Сан”-ийн санхүүжилтээр “Боломж бүтээгчид” төслийг амжилттай хэрэгжүүллээ.
Төслийн хүрээнд Кристина Ноблийн Хүүхдийн Сан, Налайх политехникийн коллежтой хамтран өсвөр насны хүмүүжигчдэд мэргэжлийн чиг баримжаа олгох, амьдрах ухаанд сургах зорилгоор гагнуур, хоол үйлдвэрлэл, барилгын дотор засал чимэглэл, эсгий урлалын сургалтад хамруулсан юм.
Сургалтыг амжилттай төгссөн өсвөр насны хүмүүжигчдэд Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани, Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн захирал Б.Амаржаргал, Налайх Политехникийн Коллежийн захирал С.Мөнхбат нар Чадамжийн гэрчилгээ гардууллаа.