Дэлхийн банкны Хятад болон Солонгос улсыг хариуцсан захирал Мара К.Уорвик болон Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй “Ухаалаг засаг - 2” төслийн удирдагч хадагтай Женнифер Гүй тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажиллаж байна.
Өнөөдөр “Ухаалаг засаг 2” төслийн танилцуулгыг хийж, уг төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийн хувьд гурван зорилтын хүрээнд 45 төсөл, арга хэмжээг зохион байгуулна. Үүнд:
- Дижитал шилжилт хийх орчныг бүрдүүлнэ.
- Дижитал шилжилтийн дэд бүтцийг сайжруулна.
- Дижитал эдийн засгийг хөгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулна.
Зорилтот бүлгийн 13 000 иргэний цахим ур чадварыг 30 хувиар нэмэгдүүлэх бөгөөд тэдгээрийн 60 хувь нь эмэгтэйчүүд байна. Дижитал технологид суурилсан 3000-аас доошгүй ажлын байрыг нэмэгдүүлэх юм.