Урсгал сөрж давхисан жолоочийн эрхийг хасжээ. Тодруулбал, иргэн “Н” нь 2024 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Mersedes Benz маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ урсгал сөрж давхижээ. Энэхүү үйлдэлд нь Тээврийн цагдаагийн албанаас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.