Японы баруун хойд бүс буюу Ишикава муж орчмоор 7,5 магнитудын хүчтэй газар хөдөлж байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алдаж, олон мянган хүн бэртэж гэмтэн, 45.700 гаруй хүн гэр оронгүй болоод байгаа аж. Гал түймэртэй тэмцэх газрын мэдээлснээр, байшин барилга нурж сүйдсэн 50 гаруй тохиолдол бүртгэгджээ.
Энэ үеэр цунами ирж болзошгүй гэх дохиог ард иргэдэд сэрэмжлүүлж эхэллээ. CNN агентлагийн мэдээлснээр Японы хойд бүсийг чиглэн 1,2 метр буюу 4 фит өндөр далайн давалгаа ирж байна. Тус давалгаа нь 3-5 метр өндөр цунами үүсгэж болзошгүй гэнэ.