Хөгжлийн банкны тухай хуульд шинэчлэл хийхээр хуулийн төсөл дээр Хөгжлийн банк болон Сангийн яамнаас ажлын хэсэг гарч ажиллаж байна. Улмаар Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг парламентад өргөн барина. Хууль батлагдсаны дараа дагаад гардаг журам, банкны дүрэмд өөрчлөлт орно. Хөгжлийн банкны зүгээс өр барагдуулах ажлаа зохион байгуулахын зэрэгцээ хууль батлагдахыг хүлээхгүйгээр дүрэм журамдаа тодорхой шинэчлэлийг хийж байна.
2024 оны нэгдүгээр сард Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааг авна. Өнгөрсөн хугацаанд экспортыг дэмжсэн, импортыг орлох төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж ирсэн ч том зургаараа хууль, эрх зүйн шинэчлэлээ сайн хийж чадаагүй гэж салбарын зүгээс үзэж байгаа юм. Цаашид хууль, засаглал, бизнес моделийн өөрчлөлтийг хийснээр Эксим банкны чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах боломж бүрдэнэ гэж тодорхойлжээ.