Монгол Улсын гадаад төлбөр тооцооны тасралтгүй байдлыг хангах, санхүүгийн салбарын харилцаанд дэмжлэг үзүүлэх, корреспондент харилцааг бэхжүүлэх хүрээнд Монголбанкнаас үе шаттай арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ хүрээнд АНУ-ын талд албан захидал хүргүүлж, харилцан мэдээлэл солилцсоны үр дүнд арилжааны банкууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэж, АНУ-ын BNY Mellon банканд ам.долларын данс нээж эхэллээ.
Түүнчлэн арилжааны банкуудын олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах ажлыг дэмжсэнээр ХБНГУ-ын ODDO BHF SE банканд ам.долларын ностро данс нээгдлээ. Эдгээр нь гадаад төлбөр тооцоог түргэн шуурхай хийх, шилжүүлгийн зардал буурах нөхцөлийг бүрдүүлж байна.