Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг Хөгжлийн банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг B3 (тогтвортой) түвшинд хэвээр үлдээж, банкны зээлийн суурь үнэлгээг (baseline credit assessment) CAA2-оос CAA1 болгон дээшлүүлжээ. Энэ нь цаашид олон улсын зах зээлээс урт хугацаатай, хямд эх үүсвэр татан төвлөрүүлэхэд нөлөөтэй гэв. Дээрх агентлаг нь Хөгжлийн банкны өмнөх оны дөрөвдүгээр улиралд хугацаа нь дуусах хоёр бондын эргэн төлөлтөд учирч болох гүйцэтгэлийн эрсдэлүүдийг тооцоолсны үндсэн дээр өнгөрсөн аравдугаар сараас эхлэн зээлжих зэрэглэлийг нь бууруулж болзошгүй байдлаар хяналт хийж байсан аж.
Бэлтгэсэн: Б.Сонор