Даваа гарагт Япон тэнгисийн эргийн орчим 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас барсан хүний тоо 13 хүрч, 40 гаруй хүн бэртжээ
Амиа алдсан хүмүүс бүгд газар хөдлөлтийн чичирхийлэл хамгийн их мэдрэгдсэн Ишикава мужийн оршин суугчид байсныг тэмдэглэжээ.
Эл бүс нутагт хувийн модон байшин, орон сууцны барилга нурсан 50 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд одоо болтол нурангин дор хүмүүс байсаар байгаа тул аврагчид газар дээр нь ажиллаж байна. Мөн хэдэн арван томоохон гал түймэр гарч 200 гаруй барилга шатжээ.
Японы Ерөнхий сайд Фумио Кишида 1-р сарын 4-нд Мие мужийн Исэ сүмд хийх айлчлалаа хойшлуулж буйгаа мэдэгдэв.
Японы Цаг уурын агентлаг Япон тэнгисийн дагуу зарласан цунамийн бүх түгшүүрийг зөвлөмжийн түвшинд хүргэж бууруулсан байна. Гэхдээ дахин газар хөдөлж, цунамийн аюул нүүрлэж болзошгүй тул сонор сэрэмжтэй байхыг оршин суугчдад уриалж байна.