Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ёшимаса Хаяши хэвлэлийн бага хурал хийж, цаашид газар хөдлөлт болох эрсдэлтэйг анхаарууллаа. Эрх баригчид хохирлын талаар мэдээлэл цуглуулсаар байгааг онцолж, одоогоор нийт хохирогчдын талаар мэдээлэл ирээгүй байна. Гэвч нурсан байшингийн нурангид хүмүүс дарагдсан зургаан тохиолдол бүртгэгдсэн гэж Засгийн газрын төлөөлөгч мэдэгдэв.
Японы төв нутгийн Ишикава мужид тав хүрэхгүй минутын зайтай хоёр удаа хүчтэй газар хөдөлж, Осака, Киото хотууд болон Токиод хүчтэй чичиргээ мэдрэгдсэн байна. Японы цаг уурын ерөнхий газрын мэдээлснээр 5.7 магнитудын хүчтэй эхний чичирхийлэл өнөөдөр орон нутгийн цагаар 16.06 цагт бүртгэгджээ. Харин 7.4 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт орон нутгийн цагаар 16.10 цагт болжээ. Одоогоор хүний амь нас хохирсон тухай мэдээлэл гараагүй ч тус улсын баруун эрэгт бүхэлд нь цунамийн түгшүүр зарлаад байна. Давлагааны өндөр 5 метр хүрч болзошгүй тул нутгийн оршин суугчдад эргийн бүсээс даруй гарахыг уриалж байна.
Эх сурвалж: BBC