АНУ-ын Техас мужид байдаг Теслагийн үйлдвэрт робот тус компанийн инженер рүү дайрсан тухай Daily Mail эх сурвалжаас иш татан мэдээлжээ.
Тус сонинд мэдээлснээр, уг хэрэг 2021 онд гарсан бөгөөд хөнгөн цагаан машины эд ангиудыг зөөх зориулалттай робот гэнэт нэг ажилчныг шүүрэн авчээ.
Гэрчүүдийн ярьж буйгаар , "робот ажилчин руу дайрахдаа төмөр хумсаа ашигласан аж".
Халдлагын улмаас ажилтан нуруу. гарандаа ил шарх авч, робот үйлдвэрийн байрыг цусаар будсан байна.
Теслагийн үйлдвэрийн ажилчдын эрх ашгийг төлөөлдөг хуульч Ханна Александр хэвлэлд хэлэхдээ, тус компани татварын хөнгөлөлт авахын тулд зөрчил, гэмтлийн тоог бууруулж байна гэжээ.
Тухайлбал, үйлдвэр баригдаж байх эхний шатанд л гэхэд ажилчдын нэг нь халуунд цохиулан нас барж, бусад олон гэмтэж бэртсэн тухай албан ёсны тайланд тэмдэглэгдээгүй байжээ.