Оросын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйг Ямало-Ненецкийн автономит тойргийн Харп тосгоны 3-р хорих ангиас олсон гэж улстөрчийн багийнхан мэдээлэв.
“Түүний өмгөөлөгч өөртэй нь уулзсан. Алексей сайн байна" гэж Навальныйгийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Кира Ярмыш хэлсэн байна.
Навальныйгийн одоо байгаа хорих анги ОХУ-ын нутаг дэвсгэр дэх хамгийн хойд, хамгийн алслагдсан колониудын нэг юм.
12-р сарын эхээр Навальныйг ял эдэлж байсан хорих ангиас нь шилжүүлсэн ч хаана байгаа нь тодорхойгүй байсаар өнөөдрийг хүрчээ.
Авилгатай тэмцэх сангийн захирал Иван Жданов өөрийн X (хуучнаар Твиттер) хуудастаа бичснээр улс төрчийн хамтрагчид түүний хоригдож байгаа газрын талаар мэдээлэлгүй байх үед 618 хүсэлт илгээсэн байна.
Алексей Навальныйг экстремист шинжтэй байгууллагыг үүсгэн байгуулж, санхүүжүүлсэн хэмээн буруутгаж 19 жилийн хорих ял оноосон юм.