Палестин руу чиглэсэн олон улсын тусламж хаашаа орсон асуудал 2010 оноос сөхөгдөх болжээ. Тухайн үед Европын холбооноос олгосон тусламжаас 2.7 тэрбум ам.доллар ор сураггүй алга болж, санхүүжүүлэгч талаас хөгжиж буй орнуудад өгсөн олон улсын тусламжид хяналт тавих шаардлага байгааг хөндөж эхэлсэн юм. Учир нь Палестины Засгийн газрын гишүүд, гэр бүлээрээ өндөр өртөгтэй улсуудад амьдардаг. Эсрэгээрээ тус улсад хөгжил үгүй, өнөөдрийг хүртэл цэвэр ус, тогны асуудлаа ч шийдвэрлэж чадаагүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр авлигын талаар нэг ч мэдээлэл цацагддаггүй байна. Гэтэл 1994 оноос хойш олгосон олон улсын тусламжийн хэмжээ 64.5 тэрбум ам.долларт хүрчээ.
Үүнд:
- 2019 онд Арабын орнуудаас 265 сая ам.доллар,
- 2014-2020 он хүртэл Европын холбооноос хөгжлийн чиглэлд 2.2 тэрбум, хүмүүнлэгийн чиглэлд 930 сая ам.доллар,
- 1994-2020 он хүртэл АНУ-аас USAID -ын шугамаар 5.2 тэрбум ам.доллар,
Олон Улсын байгууллага:
- 2014-2020 онуудад НҮБ-аас 4.5 тэрбум ам.доллар,
- 1994-2020 онуудад Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага 40 тэрбум ам.доллар,
Европын холбоо болон бусад орнууд
- 2008 онд Энэтхэг улсаас 20 сая ам.доллар,
- 2016-2017 онд БНТУ-ын Хавирган сар нийгэмлэгээс Рамаданы хүнсний тусламж 1.2 сая ам.доллар,
- 2005-2017 онд ТИКА-аас 200 сая ам.доллар,
- Туркийн Засгийн газраас 500 сая ам.доллар,
- НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд туслах туслалцаа, бүтээн байгуулалтын агентлагийн жилийн дундаж төсөв 1.2-1.7 тэрбум ам.доллар,
- 2007 оны 12 сард болсон Парисын хурлаар 7.7 тэрбум ам.долларын тусламж өгөхөөр амалсан байна.