АНУ-ын байлдааны хөлөг онгоц БНХАУ-ын нутаг дэвсгэрт халдаж, тус улсын бүрэн эрхийг зөрчсөн талаар Хятадын Ардын чөлөөлөх армийн өмнөд бүсийн байлдааны командлалын хэвлэлийн төлөөлөгч Тянь Жунли мэдэгдэв.
Түүний хэлснээр “12-р сарын 4-ны даваа гарагт АНУ-ын “USS Gabrielle Giffords” байлдааны хөлөг онгоц БНХАУ-ын засгийн газраас зөвшөөрөл авалгүйгээр Өмнөд Хятадын тэнгисийн Наньша олтриг дахь БНХАУ-ын усан хилд хууль бусаар нэвтэрчээ”
АНУ-ын эл үйлдэл нь олон улсын хууль тогтоомж, БНХАУ-ын бүрэн эрхт байдлыг зөрчиж, Хятадын аюулгүй байдалд хохирол учруулж байна гэж төлөөлөгч тэмдэглэжээ.
Наньша олтриг нь Хятадаас гадна Вьетнам, Бруней, Индонези, Малайз, Филиппин зэрэг улсуудын эзэмшдэг Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсэд оршдог.