Израйлийн цэргийн хүчнийхэн Газын зурвас дахь хуурай замын ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд ХАМАС бүлэглэлийн 600 гаруй цэргийн обьектуудад цохилт өгчээ. Энэ тухай ЦАХАЛ-ын хэвлэлийн алба мэдэгдэв.
“Израилийн цэргийн хүчний ангиуд Газын зурвас дахь хуурай замын ажиллагааг өргөжүүлсээр байна. Сүүлийн хэдэн өдрийн турш Израилийн зэвсэгт хүчин 600 гаруй террористуудын обьект, зэвсгийн агуулах, танк эсэргүүцэгч олон арван пуужин, харвах төхөөрөмж, ХАМАС бүлэглэлийн нуувчууд, байрлаж буй газруудад цохилт өглөө" гэж мэдэгдэлд дурджээ.
“Шөнийн цагаар манай цэргүүд Аль-Азхар их сургуулийн орчмоос зэвсэгт террористууд болон танк эсэргүүцэгч пуужин харвагчийг илрүүлж, тэдэнд сөнөөгч онгоцоор цохилт өглөө" гэж хэвлэлийн алба нэмж хэлэв.
12-р сарын 1-нд Израилынн Батлан хамгаалах хүчин Газын зурваст байлдааны ажиллагааг сэргээж буйгаа зарласан юм.
Үүнийгээ “ХАМАСгал зогсоолтын горимыг зөрчиж, манай нутаг дэвсгэр рүү эхэлж гал нээсэн тул бид байлдааны ажиллагаагаа дахин эхлүүлсэн” хэмээн тайлбарласан.
Газын зурваст гал зогсоох хэлэлцээр арваннэгдүгээр сарын 24-нд хүчин төгөлдөр болсон. Арваннэгдүгээр сарын 27-нд хоёр хоногоор, арваннэгдүгээр сарын 30-нд дахин нэг өдрөөр сунгасан. Эвлэрлийн үеэр Хамас барьцааны 60 гаруй хүнийг сулласан бол Израилын тал 30 палестин хүнийг суллажээ.
Израилын Гадаад хэргийн яамны мэдээлснээр тус улсын 160 орчим хүн ХАМАС-т этгээдүүдэд олзлогдсон хэвээр байгаа аж.