Zarig.mn цахим хуудсын хандалтыг хаасан талаар цагдаагийн байгууллага мэдээлэл хийлээ.
"Цагдаагийн байгууллагад "Ө" гэх хувь хүнд холбогдуулан иргэн, хуулийн этгээдээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг анх 2022 оны долдугаар сарын 20-ны өдөр гаргасан бөгөөд холбогдох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж байна. Энэ хугацаанд 2023 оны 6, 7, 9, 10 дугаар саруудад иргэн, хуулийн этгээдээс гэмт хэргийн шинжтэй өргөдөл, гомдол мэдээллүүд нэмэгдэж ирсэн. Өнөөдрийн байдлаар иргэн Ө-д холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл болон бусад иргэдээс ирүүлсэ гомдол мэдээллийн дагуу олон нийтийн цахим сүлжээнд илтэд худал мэдээлэл тараасан, мөрдөн байцаалтын нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх зэрэг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг шалгаж байна. Ө-г нийт 12 удаа мэдүүлэг авахаар дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Тэгсэн хэрнээ zarig.mn сайтаараа дамжуулан, удаа дараа ташаа мэдээлэл оруулж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан тул прокурорын зөвшөөрлөөр харилцаа холбооны сүлжээнд нэвтрэх, боломжийг хязгаарлах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлага үүссэн. Бүр мөсөн хаасан асуудал биш бөгөөд энэ нь мөдөн шалгах ажиллагааны нэг хэлбэр гэдгийг ойлгох хэрэгтэй” гэв.