Хятадын хэсэг судлаачид хүнд онцын шаардлагагүй таван эрхтнийг нэрлэжээ. Тэдгээр эрхтнийг авхуулсныхаа дараа бараг хүн бүр цаашаа амар жимэр амьдарсаар байж чаддаг.
Нэгдүгээрт, хүмүүс хэдэн арван жилийн турш цөсний хүүдийг авах мэс засал хийлгэсээр ирлээ. Үнэн хэрэгтээ цөсний хүүдий нь хоол боловсруулах үйл явцад оролцдог шингэнийг хуримтлуулдаг нөөцийн сав л юм. Тиймээс цөсний хүүдийгүй хүн ердийнхөөрөө амьдрах боломжтой.
Хоёрдугаарт, гэдэсний дахлааг хариуцдаг мухар олгойг онцгой үр дагаваргүйгээр авах боломжтой. Түүнийг ихэвчлэн үлдэгдэл эсвэл хөгжөөгүй эрхтэн ч гэж нэрлэдэг. Өмнө нь мухар олгой целлюлозын шимэгдлийг хариуцдаг байсан бол өнөөдөр эл эрхтэн хоол боловсруулахад ямар ч оролцдоггүй гэж Хятадын эрдэмтэд дурдсан байна.
Хамгийн хачирхалтай нь, уушгийг ч тайрч авахад хүн цаашаа амьдрах боломжтой гурав дахь эрхтэн гэж эрдэмтэд нэрлэжээ. Гэхдээ хоёуланг нь биш, харин нэгийг нь авахад, хүн амьсгалсаар байна.
Дөрөвдүгээрт ходоод байна. Ходоодны хорт хавдартай хүмүүсийн эл эрхтний авдаг. Хэрэв та тусгай хоолны дэглэм баримталбал хүн ходоодгүй удаан хугацаагаар амьдарч чаддаг.
Тавдугаарт бөөрийг нэрлэсэн байна. Нэг бөөрийг хүний амь нас эрүүл мэндэд мэндэд ямар ч эрсдэлгүйгээр авч болдог бөгөөд нөгөө нь үүргээ гүйцэтгэсээр байдаг.