Нью-Йорк хотод илүүдэл жинтэй, намхан хүмүүсийг ялгаварлан гадуурхахыг хориглосон шинэ хууль хэрэгжиж эхэлжээ.
Одооноос эхлэн эл хотод тарган, намхан эсвэл хэт өндөр хүмүүсийг ажилд авахад, орон сууц түрээслэхэд, нийтийн эзэмшлийн газар орох зэрэгт ад үзэх, ялгаварлан гадуурхахыг албан ёсоор хориглов.
Тус хотын дарга хэлэхдээ “Ажил хайж байхдаа, эсвэл орон сууц түрээслэх гэж байхдаа таны өндөр, жин одоо хамаагүй боллоо. Шинэ хууль нь иргэн бүрд тэгш нөхцөл бүрдүүлэх, тэднийг ялгаварлан гадуурхахаас хамгаалахад тусална” гэв. Энэ хууль зөвхөн хотыг иргэдэд төдигүй Нью-Йоркт очсон бүх хүмүүст ийм санаа тавина гэдгийг тэрээр мөн онцлон тэмдэглэв.
Хүний өндөр нас нам, жингээс хамааран ажилд авахаас татгалзах,үг хэлээр доромжилсон хүмүүст их хэмжээний торгууль ногдуулах юм.
Биеийн параметрүүд чухал байдаг мэргэжлүүдэд, тухайлбал онгоцны үйлчлэгч г.м энэ хууль хэрхэн хэрэгжих нь одоогоор тодорхойгүй байна.