Парагвайн Хөдөө аж ахуй яамны Тамгын газрын дарга Арналдо Чаморрог Дэлхийд байдаггүй улстай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсны улмаас албан тушаалаас нь огцруулжээ.
"Ноён Арналдо Хавьер Чаморрогийн оронд ноён Луис Мигель Паредес Вегаг Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яамны ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсугай" гэж тус газрын цахим хуудсанд нийтэлсэн зарлигт бичсэнийг ТАСС мэдээлэв.
Тус яамны мэдэгдэлд “Кайлас гэгч улсын Хинду шашны байгууллагатай байгуулсан баримт бичиг нь манай яамны дарга батлаагүй тул хууль эрх зүйн хүчингүй” гэж онцолсон байна
ABC радиод өгсөн ярилцлагадаа Чаморро 10-р сарын 16-нд Кайласын Нэгдсэн Улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурсан гэдгээ баталжээ..
Өмнө нь Кайласын Хинду шашны байгууллага өөрсдийгөө үндэстэн гэж нэрлээд бичиг баримтад гарын үсэг зурж байжээ. 2023 оны нэгдүгээр сард АНУ-ын Колорадо мужийн Денвер хоттой гэрээ байгуулсан байна. Мөн НҮБ-ын гишүүн бус атал чуулганд оролцсон байдаг. Өөрийгөө тунхагласан энэ улсыг үндэслэгч гэгддэг шашны удирдагч Нитянанда Парасивамыг Энэтхэгийн шүүх хүчингийн болон бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутган эрэн сурвалжилж байгаа тухай La Nation бичжээ.