2024 он дэлхий нийтээр сонгуулиар амьсгалсан жил болно. Тодруулбал, нэгдүгээр сард Тайван улсад Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, арваннэгдүгээр сар хүртэл 59 улсад сонгууль болж, дэлхийн хүн амын 60 хувь нь оролцох юм. Индонез, Монгол, Венесуэл, Мексик, Тайвань, Пакистан, Тунис, Австри, Бельги, Их Британи зэрэг улсууд нэрлэгдэж байна. Манай улсад ирэх жил анх удаа 126 гишүүнтэй парламентийг сонгох сонгууль болох юм. Африкийн 15, Хойд, төв, латин америкийн 9, Азийн 11, Европын 22, далайн бүсийн 4 улсад сонгууль болно.