Хар тэнгис орчмын улс орнуудад буюу Турк, Болгар, Румын, Украин, Орос, Крымын хойг зэрэг улс орнуудад цасан шуурга шуурч, их хэмжээний хохирол учруулжээ. Тодруулбал, 2023 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхэлсэн хүчтэй цасан шуурганы улмаас Болгар улсын зүүн хойд бүс нутгаар их хэмжээний цасан бүрхүүл тогтож, хот хоорондын зам, даваа цасанд боогдож, төмөр замын хөдөлгөөн бүрэн зогсож, эрчим хүчний гэмтэл учиржээ.
Мөн тус улсад зам тээврийн ослоор хоёр иргэн амь насаа алдаж, 36 иргэн хүнд гэмтэж бэртсэн байна. Өнгөрсөн ням гарагт Украйны Одесса хотын дулааны цахилгаан станцын 110 метрийн өндөр яндан их хэмжээний цасан шуурганы улмаас эвдэрч, 150 000 айл, өрх тог цахилгаан, дулаангүй болсон байна.
“Нийт сургуулийн үйл ажиллагааг бүрэн хааж, байгалийн аюулт үзэгдэл дээрх улс орнуудад өнөөдрийн байдлаар нөхцөл байдал илүү хүндрэх төлөвтэй байна” гэж Болгар улсын Ерөнхий сайд Николай Денков мэдээлжээ. Тиймээс Болгар улсын нийт 4 хот цасан шуургатай холбогдуулан онц байдал зарлаад байна.
Эх сурвалж: ОБЕГ