БНСУ, АНУ, Япон улс Солонгосын хойгийн өмнөд хэсэгт гурван талт тэнгэсийн хүчний сургуулилт хийжээ. Энэ тухай Йонхап агентлаг Өмнөд Солонгосын армиас иш татан мэдээлэв.
Сургуулилт Чэжү арлын зүүн өмнөд хэсэгт болсон бөгөөд Сөүл хотоос зүүн өмнө зүгт 320 км-ийн зайд орших Бусан хот дахь тэнгисийн цэргийн баазад ирээд байгаа АНУ-ын цөмийн хөдөлгүүрт, нисэх онгоц тээгч “USS Carl Vinson” хөлөг онгоц оролцсон байна.
Өмнөд Солонгосын талаас Аегис системээр тоноглогдсон эсминецүүд, Японы талаас Мурасамэ ангиллын эсминецүүд оролцжээ. Талууд мөн агаарын довтолгооноос хамгаалах ажиллагаа явуулсан гэж тэмдэглэжээ.
Умард Солонгосоос учирч буй цөмийн болон пуужингийн аюул заналхийллийн эсрэг гурван улсын хамтарсан чадавхыг бэхжүүлэх, хамтарсан хамгаалалтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор ийм сургууль хийсэн гэж цэргийнхэн мэдээлсэн байна.
Өнгөрсөн мягмар гарагт Умард Солонгос цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөсөн билээ.
Тагнуулын хиймэл дагуул нь Өмнөд Солонгос дахь болон АНУ-ын Хавай, Гуам арал дахь Америкийн цэргийн баазууд, мөн мягмар гарагт Бусан хотод ирсэн “USS Карл Vinson” хөлгийн зургийг авсан гэж Пёньян мэдээлсэн юм.