Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт "Хямд тийз хүртээмжтэй нислэг" зорилт тавин ажиллаж, дэлхийн 40 улсын 105 чиглэлд нислэг үйлдэх боломжийг нээсэн.
Өнөөдөр Монголын анхны хувийн хөрөнгө оруулалттай агаарын тээвэрлэгч “Аэро Монголиа” ХХК хоёр дахь Airbus 319-115 агаарын хөлгөө хүлээн авлаа.
Airbus үйлдвэрийн 143 хүний суудалтай Airbus 319-115 агаарын хөлөгтэй болсноор нислэгийн давтамж нэмэгдэж, хямд зардлаар Сөүл, Токио, Ханой, Хөх хот зэрэг хотууд руу аялах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Түүнчлэн Хятад, Солонгос, Сингапур болон Вьетнам зэрэг олон чиглэлд аялал жуучлалын компаниудтай хамтран захиалгат нислэг үйлдэх боломж илүү нээлттэй болно.
Ташрамд дурдахад, “Аэро Монголиа” ХХК нь Аirbus 319-112 /145 хүний суудалтай/, Airbus 319-115 /143 хүний суудалтай/, Embraer ERJ145 /50 хүний суудалтай/, Embraer ERJ145 /50 хүний суудалтай/ агаарын хөлгүүдтэй. Тус компани нь олон улсын нислэгийн чиглэлд Сөүл, Токио, Ханой, Эрхүү, Хөх хот, Тяньжин, орон нутагт Мөрөн, Баян-Өлгий, Даланзадгад, Ховд, Завхан, Увс, Алтайн чиглэлд нислэг үйлдэж байна.